Наруто дээр гардаг 15 хүчтэй дүр

15. Эй (Гуравдугаар Райкагэ)

Жагсаалтын 15-д, Нууц Үүлт Тосгоны 3-р Райкагэ орж байна. Түүхэн дахь хамгийн хүчтэй Райкагэ тэрбээр “Дөрөвдүгээр Шинобигийн Дайн”-д томоохон шуугиан тарьж чадсан билээ. Ямар сайндаа түүнийг өөрийнх нь аргаар нь дийлэх вэ дээ.

14. Намиказэ Минато (Дөрөвдүгээр Хокагэ)

Харин 14-т Нууц Навчит Тосгоны 4-р Хокагэ орж байна. Нарутогийн аав, Жираяагийн шавь тэрбээр Обито, Какаши, Рин гурвын багш билээ. “Гуравдугаар Шинобигийн дайн”-ы үеэр “Шар гялбаа” гэдэг хочтой болсон бөгөөд Расэнган-ийг бүтээсэн эрхэм юм.

13. Сэнжү Цүнадэ (Тавдугаар Хокагэ)

13-т Цүнадэ орох нь дамжиггүй билээ. Нэгдүгээр Хокагэгийн ач охин, мөн гуравдугаар Хокагэгийн шавь, хүчирхэг гурвалын нэг юм. Тэрбээр эмчлэх чадвар дээрээ Нарүто дээр гардаг бусад дүрүүдээс хамгийн шилдэг нь бөгөөд, хүчтэй гэж жигтэйхэн.

12. Нагато (Пэйн)

Энэ жагсаалтад багтсан олон дүрүүд дотроос Акацүкигийн удирдагч Нагато (Пэйн) нь хамгийн хүчирхэг дүрүүдийн нэг юм. Риннэгантай нүднийхээ ачаар тэрээр хүндийн хүчийг удирдах, үхэгсдийн биед сүнс суулгах зэрэг ихэнх шинобигийн мөрөөдөж явдаг гайхалтай хүч чадлыг олж авсан. Чухам ийм л учраас цувралын туршид сүүлт араатнуудын анд гардаг.

11. Үчиха Обито

Дөрөвдүгээр Хокагэгийн шавь, Какашигийн багын найз, Обито Үчиха бол эсрэг талын гол дүр юм. Хайртай бүхнээ алдаад асар том зовлон шаналал, уйтгар гунигт автсан тэрбээр, Үчиха Мадарагийн үйл хэргийг гүйцэлдүүлдэг.

10. Майто Гая

Рок Лийгийн багш Майто Гая бол бие бялдрын хувьд Нарүтогийн хамгийн хүчтэй дүрд тооцогддог. Тэрбээр өөрийн биеийн хүч чадлыг дээшлүүлэхийн тулд тасралтгүй бэлтгэл хийж, Найман Хаалга (бие доторх чакра урсгалыг хязгаарладаг гарц) онгойлгох чадварыг эзэмшсэн юм. Түүний Мадаратай хийсэн тулааныг эргэн нэг санацгаая.

9. Үчиха Итачи

Акацүкигийн хамгийн чухал гишүүдийн нэг, Сасүкэгийн ах Үчиха Итачи “Үчиха” овгийг хүйс тэмтэрсэн гэдгээрээ алдартай. Тэрбээр гардан тулаанд хэнээс ч дутахааргүй гаргууд бөгөөд Шаринганыг төгс эзэмшсэн нэгэн. Түүнтэй тулалдаад ялсан хүн их ховор байдаг тул жагсаалтын 9-т орж байна.

8. Орочимарү

Гуравдугаар Хокагэгийн шавь, хүчирхэг гурвалын нэг Орочимарү бол ертөнцийн бүхий л нууцыг тайлахыг эрэлхийлдэг бөгөөд мэдлэг олж авахын төлөө олон ч гэмт хэрэг үйлдсэн. Түүний нинжагийн урлаг, оюун ухаан, үхэшгүй мөнх байдал нь 8-т жагсаахад хүргэлээ.

7. Жираяа

Гуравдугаар Хокагэгийн шавь, хүчирхэг гурвалын нэг Жираяа бол Нууц Навчит тосгоны нэрд гарсан шиноби юм. Тэрбээр Минато Намиказэ (Дөрөвдүгээр Хокагэ), Нагато (Пэйн), Үзүмаки Нарүто (цувралын гол дүр) нарыг сургаж агуу шиноби болгодог.

6. Үчиха Мадара

Нууц Навчит тосгоныг үүсгэн байгуулалцсан, Сэнжү Хаширамагийн өрсөлдөгч Үчиха Мадараг ихэнх хүмүүс Нарүтогийн хамгийн хүчирхэг дүр гэлцдэг. Шинобигийн тосгодын одоогийн удирдагчид түүний хүч чадлын хаана нь ч хүрдэггүй учраас жагсаалтын 6-д орж байна.

5. Сэнжү Хаширама (Нэгдүгээр Хокагэ)

Энэ жагсаалтын 5-р байрыг Нууц Навчит тосгоны үүсгэн байгуулагч Сэнжү Хаширама эзэмшиж байна. Залуу насандаа өөрийн хамгийн сайн найз болох Үчиха Мадаратай Нууц Навчит тосгоныг байгуулалцсан. Гэсэн хэдий ч тэдний хоорондох зүйлс хурцадмал болж нэгэн газар тулалдсан ба тэрийг хожим Төгсгөлийн хөндий хэмээдэг болов. Хаширама нь модны арга барилдаа гаргууд бөгөөд Мадаратай ана мана үзэлцдэг хүмүүсийн нэг юм.

4. Ооцүцүки Кагүяа

Хагорома (Зургаан замын даяанч), Хамүра нарын ээж тэрбээр чакра хэрэглэсэн анхны амьд оршихуй юм. “Дөрөвдүгээр Шинобигийн дайн”-ы оргил үед гарч ирээд ямар аюул таридгыг нь надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх.

3. Үчиха Сасүкэ

Жагсаалтын 3-р байрыг Какашигийн 7-р багийн гишүүн Үчиха Сасүкэ эзэлж байна. Ахынхаа “урвалт” -аас болж бага насандаа өнчирсөн тэрбээр түүнийг алах хангалттай хүчийг олох эрэлд гардаг. Цувралын туршид олон эргэлзээтэй шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ, Шаринган, Риннэганыг хослуулан тулалддаг.

2. Үзүмаки Наруто (Долдугаар Хокагэ)

2-р байранд цувралын гол дүр Үзүмаки Наруто орж байна. Дөрөвдүгээр Хокагэ болон Үзүмаки Күшина нарын хүү тэрбээр төрснийхөө дараахан есөн сүүлтийг өвөлж авдаг. Хар багаасаа л бүх саад тотгор, бэрхшээлийг даван туулж, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд тэмцэж, улам хүчирхэгжсээр Долдугаар Хокагэ болдог байгаа.

1. Ооцүцүки Хагорома (Зургаан замын даяанч)

1-р байранд Ооцүцүки Хагоромо орохгүй бол алдас болох байлгүй. “Зургаан замын даяанч” нэрээр алдаршсан тэрбээр нинжа урлагийн анхны хэлбэрийг бүтээж, Шаринган, Риннэган хоёрыг эзэмшиж, арван сүүлт араатныг есөн ширхэг хувааж, өөртөө хадгалан, хамгийн анхны жинчүрики болсон юм.

Бусад нийтлэл