Содон, нүд булаам зураглалтай санал болгох 10 анимэ кино

1. Сүнсээр туугдагсад (Spirited away)

Студио Жиблигийн шагналт бүтээл болох “Сүнсээр туугдагсад” нь яах аргагүй харц булаам, сэтгэлд хоногшихуйц анимэ кинонуудын нэг билээ. Уг кинонд өөрийн айдсаа даван гарч, үүрэг хариуцлага хүлээж сурч буй бяцхан охины тухай өгүүлсэн байдаг. Кино эхлэхэд л дүрүүдийн дизайн, байгаль болон орчны зураглал гээд дэлгэцээс нүд салгах аргагүй өнгө будаг, нарийн деталиуд гэхчлэн сэтгэл татах зүйлс их бий. Жишээ болгоод халуун усны газрыг авч үзвэл: хана, тааз, шал гээд бүгд маш нарийн деталиудтай бүтээгдсэн байх бөгөөд үзэгчдийг наана болж буй үйл явдалд ч төвлөрөхөд хэцүү болгоно. Хуучны гар аргаар зурагдсан гэмээр содон зураглал нь яах аргагүй Студио Жибли, Хаяао Маяазакигийн ид шид билээ.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/375/

2. Секундэд 5 сантиметр (5 centimeters per second)

Комикс Вэйв Филмьсийн “Секундэд 5 сантиметр” анимэд багын найзуудын харилцаанд хол зай, цаг хугацаа болон амьдралын бодит үнэн хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Киноны уран сайхны хэв маяг нь үзэгчдийн харааг булаахаас гадна дууны найруулгууд яах аргагүй сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг билээ. Арын дэвсгэр зургуудад бараан сүүдэртэй өнгүүд болон гэрлийн уялдаа холбоог тод томруун гаргасны дээр зүүд зэрэглээ мэт өнгөлөг өнгүүдийг нэмж өгсөн нь уран сайхны хэв маягийг нь сайтар тодотгожээ. Киноны хамгийн онцлууштай зураглалуудын нэг бол бол яах аргагүй тэнгэрийн дүрслэл юм. Тэнгэрийг тодотгосон хэсгүүд дээр улаан болон улбар зэргийн дулаан өнгүүдийг цэнхэр болон хөх ягаан өнгүүдтэй гайхалтай хослуулсныг дурдах хэрэгтэй байх.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/532/

3. Тэкконкинкрийт (Tekkonkinkreet)

Студио 4°C-н уг кинонд Эрдэнэсийн Хот гэгдэх хэцүүхэн гудамжны амьдралд хоёр өнчин хөвгүүн хэрхэн өдөр хоногийг өнгөрүүлж байгааг өгүүлдэг. Дүрүүдийн дизайн болон содон архитекторын шийдлүүд нь хамгийн ихээр сэтгэлд хоногшин үлдэнэ. Кинонуудын ихэнх үзэгдлүүдэд дүрүүд болон барилга байгууламжийг харуулсан өнцөг, пропорционал бус гажуудсан дүрслэлүүд нь яах аргагүй үзэж буй хүний нүдэнд содон тусах буй за. Өнгөнүүдийн хувьд хурц тод болон намуухан зөөлөн өнгөнүүдийг хослуулсан ашигласан нь зохиолын хар бараан болон гэгээлэг сэдвийг хослуулсантай төгс зохицсон байх аж.

4. Нэг ангийн 2 (Doukyuusei)

A-1 студийн уг кинонд нэг нэгэндээ сэтгэлтэй болж буй нэг ангийн сурагчдын талаар өгүүлдэг. Зураглалын хувьд Асүмико Накамүрагийн манга дээрх содон зурааст зураглал болон үзэсгэлэнтэй арын фонуудыг тэр чигт нь буулгаж, гайхалтай хөдөлгөөнт дүрс болгон шилжүүлжээ. Нэмж дурдахад, киноны өнгө будгууд нь зөөлөн бөгөөд дулаан усан будгийн өнгө мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/394/

5. Чиний нэр (Kimi no Na wa)

Комикс Вэйв Филмьсийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан “Чиний нэр” кинонд хачирхалтайгаар сүнс нь солигдож буй өсвөр насны хөвгүүн охин хоёрын тухай ер бусын түүхийг өгүүлдэг. Зураглалын хувьд маш олон төрлийн өнгө будаг болон нарийн деталиудыг сайтар гаргаснаараа яах аргагүй хараа булаам бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орж байгаа билээ. Ялангуяа орчны зураглал болон архитекторын шийдлүүдийг нарийн дүрсэлсэн байдаг. Дүрүүдийн хувьд хэтрүүлэг багатай дундыг баримталж бүтээгдсэнээрээ киноны бодит мэт мэдрэмж болон анимэний ер бусын зураглалыг хоёуланг нь хадгалж чаджээ.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/134/

6. Чонон хүүхдүүд (Wolf children)

Уг кино залуухан эмэгтэй нэгэн нууцлаг залууд сэтгэл алдарснаар эхэлдэг. Студио Чизү нь уран сайхны нарийн дүрслэл, баялаг өнгө будаг, дүрүүдийн өвөрмөц хэв шинжийг харуулж чадсанаараа уг анимэ нь олон үзэгчдийн хайртай бүтээл болсон билээ. Мөн зарим хэсэгт компьютероор бүтээгдсэн үзэгдэл (CGI) ашигласан байдаг.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/378/

7. Уялдаа холбоо (Coicent)

Санрайс студийн 25 минутын урттай уг кино нь нэгэн хөвгүүний нууцлаг охинтой танилцсан тухай түүх юм. Уг киног 3D моделиуд болон 2D нарийн деталь, арын дэвсгэрүүдийн хослол гэж хэлж болох юм. Ихэнх дүрүүдийг 3D ашиглан бүтээсэн бөгөөд үүгээрээ арын дэвсгэр зургаасаа ялгарахад тусалжээ. Зураглал болон өнгө будаг нь хуучин ба шинэ технологийг хослуулсан төгс тэнцвэрт бүтээл ажээ.

8. Зуны Дайн (Summer Wars)

Математикийн гоц ухаантан Койсо Кэнжи OZ гэгддэг виртуал ертөнцийн кодыг тайлснаар дэлхий даяар эмх замбараагүй байдал үүсдэг. Уг киноны зохиол нь маш сонирхолтойгооос гадна бодит ертөнц болон виртуал ертөнцийг харуулсан хоёр төрлийн зураглал нь яах аргагүй үзэгчдийн харцыг булаадаг билээ. Хөдөө нутгийн байгалийн дулаан өнгө, өнгөний зохицол нь сэтгэл тайвшруулам боловч виртуал ертөнцийн үзэгдэлд нь эсрэгээрээ хурц тод өнгүүдийг түлхүү ашигласан байдаг.

9. Цэцэрлэгт хүрээлэн дэх үгс (The Garden of Words)

Уг 45 минутын урт кинонд мөрөөдөлдөө умбасан ахлах сургуулийн хөвгүүн болон сэтгэл зовоосон асуудлуудаасаа холдохыг хүссэн багш эмэгтэй хоёрын гүн холбоог харуулдаг. “Цэцэрлэгт хүрээлэн дэх үгс” нь хөдөлдөг яруу найраг гэхэд хилсдэхгүй бөгөөд энэ нь киноны сэтгэл татам, нүд булаам үзэсгэлэнтэй газрууд, байгалийн зураглалуудаас тод харагдана.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/554/

10. Тэнгэр цэлмүүлэгч охин (Tenki no ko)

Захын арлын ахлах сургуулийн хүү Ходока Токио хотод ирж Хина хэмээх бороог зогсоож, тэнгэр цэлмүүлэх чадвартай охинтой учирснаар уг кино эхэлдэг. Ер бусын зохиолоос гадна секунд бүрд солигдох тэнгэр болон байгалийн үзэмж, тэр бүү хэл хотыг тэр чигт нь дүрсэлсэн гайхалтай зураглалууд нь яах аргагүй дуу алдам бүтээл гэдгийг батлах аж.

Шууд үзэх: https://www.anikod.mn/titles/474/

Бусад нийтлэл