Шилдэг 20 инээдмийн анимэ

20. Аз хүсье охин минь! (Good Luck Girl!)

Ичико Сакүра бол баян, үзэсгэлэнтэй, ухаалаг бараг төгс гэхэд болох охин. Гэхдээ түүний ганц сул тал нь эргэн тойрныхоо хүмүүсийн азыг сордог явдал юм. Иймээс дэлхий дээр энергийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй Азгүйдлийн Бурхан Момижи Бинбода түүнтэй уулзан азыг нь сорохыг оролдоно. Тэр хоёрын хөгжилтэй түүхийг үзэхийг хүсвэл “Аз хүсье, охин минь!” анимэ-г сонирхоод үзээрэй.

19. Хина фестиваль (Hinamatsuri)

Яакүзагийн гишүүн Ниттагийн гэрт хаанаас ч гэдэг нь мэдэгдэхгүй металь өндөгөн охин телепорт хийн унаж ирнэ. Уг охин ер бусын хүчтэй бөгөөд ирээдүйгээс ирсэн байдаг. Нитта түүнийг асран хамгаалж аав шиг нь байхаас гадна, цаашид хотод болох үймээн самууныг даван туулахаар хичээнэ.

18. Танака-күн үргэлж эрч хүчгүй байдаг (Tanaka-kun is Always Listless)

Танака-күн үргэлж залхуурч, юу ч хийхгүй амар тайван байхыг эрмэлздэг. Харин түүний найзууд хамт хийх зүйлс санаачлан зугаатай байхыг хүснэ. Энэ бүх “ядаргаатай” үйл явдлаас Танака-күн хэрхэн бултаж, өөрийн амар тайвныг эрэлхийлэхийг уг түүхээс сонирхож болох юм.

17. Дэтройт Металь Хот (Detroit Metal City)

Йоханэсс Краусер бол металь хамтлагийн дуучин. Мөнгөний төлөө тайзан дээр галзуу мэт аашилж, металь дуу хашгиран дуулах боловч жинхэнэ амьдрал дээрээ энгийн даруу оюутан залуугаас гадна, металь хөгжимд ч дуртай биш. Түүний эрс тэс хоёр амьдрал ямар үр дагаварт хүргэхийг уг анимэ-наас үзэж болно.

16. Зугаа Цэнгэлийн Клуб (Asobi Asobase)

Уг анимэ дээр уйдахгүй байх зорилготой Ханако, Оливиа, Касүми гэх гурван найзын тухай өгүүлнэ. Тэд “Зугаа цэнгэлийн клуб” гэх клуб нээн, төрөл бүрийн тоглоомыг тоглохоос гадна олон хөгтэй явдлуудтай учирна.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/520/

15. Шимонэта (Shimoneta)

Шиномэтагийн ертөнцөд бүх зүй бус, садар самуун сурталчлах зүйлсийг хориглосон бөгөөд олон тооны өсвөр насныхан уг хуулийн эсрэг террорист ажиллагаа зохион байгуулж садар самууныг дахин дэлгэрүүлэхийг хичээх болно.

14. Чи л надад хайртай гэж үү? (Oresuki)

“Чи л надад хайртай гэж үү” анимэ дээр хайр дурлалын асуудлууд болон хошин шогийн элементүүдийг хослуулан гаргасан нь яах аргагүй уг жагсаалтад оруулж байгаа билээ. Хэрвээ үзсэн бол хараагдсан сандлыг санаж байгаа биз дээ?

Шууд үзэх: https://anikod.mn/titles/380/

13. Шоронгийн сургууль (Prison School)

Шоронгийн сургууль нь насанд хүрэгчдийн хошигнол ихтэй анимэ бөгөөд таван хөвгүүн шүршүүрт охидыг нууцаар харж байгаад баригдан нэг сарын турш шоронд хоригдох болно. Шоронд орсны дараа улам л донтой болцгооно.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/272/

12. Баатар болохын тулд (To Be Hero)

Царайлаг, эхнэрээсээ салсан, өсвөр насны охинтойгоо амьдардаг манай баатар бол жорлонгийн суултуурны зохион бүтээгч, “Муу аав”. Харин нэг өдөр тэр жорлон луу сорогдож дэлхийг аврах даалгавар авах болно. Супер баатар болсон ч тэр царай муутай тарган болох бөгөөд Дэлхий болон охин Мин-чаныгаа хамгаалах түүний тулаан ийнхүү эхлэнэ.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/395/

11. Пластик эгч (+tic Elder Sister)

Богино хэмжээний инээдмийн анимэ үзэхээр хайж байгаа бол үүнийг санал болгож байна. Нэг анги нь 2 минутын урттай бөгөөд 12 ангитай.

10. Намайг биш, түүнийг үнс (Kiss Him, Not Me)

Каэ Сэринүма бол ангийнхаа 2 хөвгүүнийг нийлээсэй гэж хүсдэг ахлах сургуулийн 2-р ангийн фүжоши охин. Бүдүүн гэгддэг байсан тэрээр хамгийн дуртай анимэ дүр нь үхэхэд стрессд орж, маш хурдан жингээ алддаг.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/103/

9. Исэкай Дөрвөл (Isekai Quartet)

Исэкай анимэний гол дүрүүд бүгд нэг сургуульд явдаг бол ямар вэ? Уг анимэ дээр ашиглагдсан дүрүүдийнх нь анимэ-г үзсэн бол хошигнолыг нь илүү сайн ойлгох болно.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/344/

8. Баракамон (Barakamon)

Зун цагийн зугаатай уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл уг анимэ-г үзэхийг санал болгож байна. Ханда Сэишүү бол өсөж яваа чадварлаг уран бичээч. Нэгэн үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлийнхээ талаар ахмад туршлагатай нэгнээс шүүмж сонсон биеэ барилгүй танхайрна. Энэ явдлаас болж Сэйшүүг аав нь шийтгэн Готоу арал руу явуулснаар өхөөрдөм хөгжилтэй түүх эхэлнэ.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/430/

7. Ахлах сургуулийн хөвгүүдийн өдөр тутмын амьдрал (Daily Lives of High School Boys)

Ахлах сургуулийн гурван хөвгүүний өдөр тутмын амьдралыг өгүүлэх бөгөөд тэр нь яах аргагүй хөгтэй явдлаар дүүрэн хөгжилтэй түүх байх болно.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/284/

6. Сакомото гэж сонсоогүй юу? (Haven’t You Heard? I’m Sakamoto)

Ахлах сургуулийн 1-р ангийн сурагч Сакамото бол зүгээр ч нэг догь биш хамгийн догь нэгэн. Тэрээр ахлах сургуульд элсэж орсон цагаасаа хүн бүрийн анхаарлыг татах болсон. Охид түүнд дурлах боловч хөвгүүдийн ихэнх нь дургүйцна. Өдөр бүр гарч ирэх саад тотгорыг яаж догь аргаар давж гарахыг суралцаарай.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/83/

5. Чөтгөр цагийн ажилтан (The Devil as a Part-Timer)

Чөтгөрийн хаан Маоү ертөнцийг гартаа авахад нэг алхам дутуу байхад Баатар Эмилиад ялагдаж өөр ертөнц рүү зугтахад хүрнэ. Тэр одоогийн токиод ирэх ба түүний шидийн хүч байхгүй болсон байх бөгөөд шидээ нөхөх хүртэл Маоү Садао гэх нэрээр токиод ажил хийж амьдрах болно.

Шууд үзэх: https://anikod.mn/titles/164/

4. Гранд Блюү (Grand Blue)

Иори Китахара Изү гэх эргийн хотод нүүн ирж их сургуульд элсэн, авга ахынхаа “Гранд Блюү” шумбалтын хэрэгслийн дэлгүүрт амьдарч эхэлнэ. Ингэснээр “Шумбалтын Клуб” нэртэй байнга наргиж цэнгэн, шалдан байдаг залуусын клубт хүчээр орно.

3. Сайкигийн гамшигт амьдрал (The Disastrous Life of Saiki K.)

Ер бусын хязгааргүй хүчтэй Сайки Күсүо бол ахлах сургуулийн сурагч. Тэрээр хүчээ бусдад мэдэгдэхгүйгээр амар тайван амьдрахыг эрхэмлэдэг. Гэвч бүх зүйл түүний санаснаар болохгүй.

2. Коносүба (Konosuba)

Тоглоом худалдаж аваад явж байсан Казүма Сатоү инээдтэй бөгөөд өрөвдөлтэй үхлээр үхнэ. Түүнийг сэрэх үед Акүа нэртэй бурхан түүнд хоёр сонголт өгнө. Нэг нь диваажин руу явах, нөгөөх нь бүх тоглоомчдын мөрөөдөл буюу тоглоомын ертөнцөд очих.

1. Гинтама (Gintama)

Нэгэн цагт самүрай нарын нутаг гэгддэг байсан Эдо хотод одоо харийн эзлэн түрэмгийлэгчид болох “Аманто” нар дураараа сэлгүүцэх аж. Харийнхан самүрай нарыг босохоос сэргийлж сэлэм хэрэглэхийг хориглосон тэр цагт Самүрайн сүнсийг агуулсан нэгэн эр байв. Түүний нэр Саката Гинтоки. Тэрний хийдэг ажил бол “Ёорозүяа” буюу мөнгө л өгч байвал юуг ч хийнэ. 

Шууд үзэх: https://anikod.mn/titles/211/

Бусад нийтлэл