Ахлах сургуулийн воллейболын клубын талаарх “2.43: Сэийн Ахлах Сургуулийн Хөвгүүдийн Воллейболын Клуб” зохиолоор анимэ хийгдэхээр болжээ.

Спортын анимэ сонирхогч залуусын сэтгэлийг хөдөлгөн, огшоож чадах дараагийн шинэ анимэ айсуй. Ахлах сургуулийн воллейболын клубын талаарх зохиол болох “2.43: Сэийн Ахлах Сургуулийн Хөвгүүдийн Воллейболын Клуб” зохиолоор анимэ хийгдэхээр болжээ.

Энэхүү зохиол нь анх 2015 оны 3-р сараас хойш гарч эхэлсэн бөгөөд зохиолчоор Кабэи Юүкако ажиллан, зураглалыг Яамакава Аижи ажиллажээ. Харин анимэ төслийг нь Кимүра Яасүхиро удирдан, Үхлийн ахлах сургууль, Дрифтерс, Бтүүүм!, Миний Баатрын Сургууль гэх зэрэг анимэнууд дээр ажилласан Күрода Ёосүкэ найруулж, хөгжмийг нь Жожогийн Хачирхалтай Адал Явдлууд,  Ажилчин эсүүд, болон Баян Мөрдөгч анимэнуудын хөгжмийг бүтээсэн Канно Юүго бичиж, Жожогийн Хачирхалтай Адал Явдлууд,  Ажилчин эсүүд, болон Бэн-то анимэ дээр ажилласан David Production бүтээхээр болжээ. 2.43 гэдэг нь воллейболын эрэгтэй багийн торны өндрийг илтгэдэг ажээ.

Үйл явдал:

Ахлах сургуулийн сурагч Хаижима Кимичика Токио Жуниор ахлах сургуулийн воллейболын клубд асуудал үүсгэхийнхээ дараа өөрийн төрсөн хот болох Фүкүо хотод эргэн ирнэ. Тэнд тэрээр өөрийн багын найз болох үлэмж их биеийн хүчтэй Юүний Күробатай уулзах болно. Тэнд Хаижима өөрийн өндөр чадвар болон эрмэлзэлийн хүчээр Күробатай гайхалтай хослолт үүсгэх ажээ.

Тэр хоёр Сэийн Ахлах сургуульд элсэн, тэндэхийн клубд элсэн ороход тэднийг 163см өндөртэй багийн ахлах болох Ода Шиничиро, дэд ахлах болох Аоки Мисао болон бусад багийн гишүүд хүлээн авах болно.
Шинээр төрсөн хүчирхэг баг өөрсдийн хуучин сул дорой байдлыг ардаа үлдээн Фүкүи хотын шинэ одод болохын төлөөх өрсөлдөөнд орох болно.

Анимэ нь 2021 оны 1-р сарын 8-наас эхлэн гарах юм байна.

Трейлэр үзэх: Youtube

Бусад нийтлэл