Аникодод байршсан шилдэг 15 романс анимэ

Энэхүү жагсаалт нь тодорхой дараалалгүй болно.

  • 4-р сар дахь чиний худал – Shigatsu wa Kimi no Uso

MyAnimeList үнэлгээ: 8.93
Гарсан улирал: 2014 намар
Студи: А1 Pictures

Хөгжим бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлж чаддаг. Гол дүрүүд болон тэдний өнгөрснийг орхин гэрэлт ирээдүй өөд тэмүүлж буй аяллаар тэрхүү нөлөөг харуулах энэ анимэн туршид дөнгөж нахиалж буй хүсэл тэмүүлэл, цөхрөл төөрөгдлөөр дүүрэн хайрын талаар гарна.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/86/

  • Улаан үст Шираюүки гүнж – Akagami no Shirayukihime

MyAnimeList үнэлгээ: 7.93
Гарсан улирал: 2015 зун
Студи: Bones
Хэрэв та бүхэн сэтгэлд дулаан, гэгээлэг хайрын түүхийн эрэлд гарсан бол эмийн ургамал судлаач улаан үст Шираюүки, болон Кларинсийн хаант улсын хунтайж Зэн хоёрын тухай энэхүү анимэг үзээрэй. Хэрэгцээгүй маргаан, элдэв хууралт, жүжиг байхгүйгээс гадна он цагийн урсгалд тэдний түүх тайван бөгөөд таатай өрнөнө.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/2/

  • Кланнад: Дараагийн түүх – Clannad: After Story

MyAnimeList үнэлгээ: 9.09
Гарсан улирал: 2008 намар
Студи: Kyoto Animation
Энэхүү алдарт “уйлуулдаг” төрлийн анимэ бараг л бүх ангийнхаа төгсгөлд та нарыг нулимс дуслуулахад хүргэнэ. Анхны “Кланнад” анимэн үргэлжлэл анхны хайр, гэр бүлийн холбооны талаарх түүхийг үзээрэй.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/496/

  • Миний хайрын түүх!! – Ore Monogatari!!

MyAnimeList үнэлгээ: 8.16
Гарсан улирал: 2015 хавар

Студи: Madhouse
“Миний хайрын түүх!!” нь романс төрлийн анимэн тогтсон хэв маягийг эвдэн “содон” хүүг гол дүрээ болгосон юм. Гоүда Такэо бол биерхүү, сүрдмээр, бас аймаар нэгэн. Гэвч түүний зүрх сэтгэл үнэхээр гайхалтай. Тэр бидний харж дадсан шоүжо анимэн хөвгүүдээс тэс өөр боловч, ихэнх хүмүүсээс илүү эелдэг, бас илүү романтик тул үзсэндээ харамсахгүй шүү.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/74/

  • Хайртай гэж хэлээч – Sukitte Ii na yo.

MyAnimeList үнэлгээ: 7.73
Гарсан улирал: 2002 намар
Студи: Zexcs
Хайр биднийг огт төсөөлөөгүй байхад ирдэг. Мэи бол нүдэнд харагдах ганц ч найзгүй, бусдаас өөрийгөө тусгаарласан охин. Харин Ямато эсрэгээрээ, олон найз нөхөдтэй, алдартай хөвгүүн. Эсрэг туйлууд биендээ таталцдаг талаар сонсож байсан л биз дээ? Тийм бол энэхүү түүх түүнийг улам бататгаж өгнө.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/273/

  • Надаас чамд – Kimi ni Todoke

MyAnimeList үнэлгээ: 8.22
Гарсан улирал: 2009 намарСтуди: Production I.G
Мөн л эсрэг туйлууд хоорондоо таталцдаг жишээг эндээс харж болно. “The Ring” хэмээх аймшгийн киноны сүнс охинтой тун төстэйгөөсөө болж бусдын айдас болсон Савадо, болон өөрийн жинхэнэ төрхийг бусдад харуулах тал дээр түүнд туслах цоглог, сайхан сэтгэлт хөвгүүн Шоүта нарын биенээ сониучирхсан сэтгэл хөдлөл алгуурхнаар хайр дурлал болон дэлбээлэхийг үзээрэй.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/227/

  • Нана – Nana

MyAnimeList үнэлгээ: 8.57
Гарсан улирал: 2006 хавар
Студи: Madhouse
Нана бол маш олон романс дундаас төлөвшсөн сэтгэлгээгээр хайрлах хайрыг харуулдгаараа бусад романсаас онцгой, жинхэнэ шигтгээ мэт бүтээл билээ. Нэгээс олон хосын харилцааны талаар гарах бөгөөд сэтгэлийн шаналан, хайр дурлал, хүсэл тачаалын тухай анимэ хайж байгаа бол Нанаг үзэхийг зөвлөж байна.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/223/

  • Торадора! – Toradora!

MyAnimeList үнэлгээ: 8.48
Гарсан улирал: 2008 намар
Студи: J.C.Stuff
Анхны харцаар дурладаг романс анимэнаас залхаж байна уу?
Тийм бол хүн хэзээ ч төсөөлөөгүй хүндээ дурлаж болдгийг харуулах “Торадора!”-г үзээрэй.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/229/

  • Ерөнхийлөгч бол үйлчлэгч! – Kaichou wa Maid-sama!

MyAnimeList үнэлгээ: 8.28
Гарсан улирал: 2010 хавар
Студи: J.C.Stuff
Мисаки бол хатуу, ширүүн зантайгаараа алдартай сурагчдын холбооны ерөнхийлөгч бөгөөд түүнд нэг том нууц бий: Тэр өхөөрдөм үйлчлэгчийн хувцас өмсөн цагийн ажил хийдэг! Сургуулийн хамгийн алдартай хөвгүүн болох Такүми түүний энэ нууцыг олж мэдсэнээр тэдний дунд өөр нэгэн нууц бий болно. Цаг хугацаа өнгөрөх тусам нууцаар холбогдсон тэндий харилцаа өөр нэгэн зүйл болж хувирна. Тэр зүйл юу бол?

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/234/

  • Зүрхэн холбоос – Kokoro Connect

MyAnimeList үнэлгээ: 8.03
Гарсан улирал: 2012 зун
Студи: Silver Link.
Соёл судлалын клубын 5 гишүүний бие гэнэтхэн л үл ойлгогдох байдлаар солигдож эхэлнэ. Тэд энэхүү ер бусын үзэгдлийн учир шалтгааныг олох эрэлд гарах бөгөөд бие нь солигдож эхэлснээр сэтгэл зүрхнийхээ чанадад нууж ирсэн мэдрэмжүүдээ нуухад хэцүү болсныг ойлгоно.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/257/

  • Тэр цэцэг – AnoHana (Тэр өдөр харсан цэцгийн нэрийг бид одоо ч мэдэхгүй. – Ano Hi Mita Hana no Namae wo Bokutachi wa Mada Shiranai.)

MyAnimeList үнэлгээ: 8.65
Гарсан улирал: 2011 хавар
Студи: A-1 Pictures
Бид анхны хайр, хүүхэд насны онцгой дурсамжуудаа хэзээ ч мартдаггүй. Тэдгээр зүйлс бидний амьдралд, бидний “өнөөдөр”-т хэрхэн нөлөөлдгийг, мөн бидний хувьд тэр нь ямар чухал зүйл болохыг харуулна.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/225/

  • Секундэд 5 сантиметр – Byousoku Go Centimeter

MyAnimeList үнэлгээ: 8.16
Гарсан улирал: 2007 өвөл
Студи: CoMix Wave Films
Анхны хайр хэр хүчтэй вэ? Бидний ирээдүйн шийдвэрт нөлөөлдөг болов уу? Хувь тавилан гэж байдаг уу? Байдаг бол яагаад хагацах учиртай хүмүүсийг анхнаас нь уулзуулдаг юм бол?

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/532/

  • Хөөрхөн комплекс – Lovely Complex

MyAnimeList үнэлгээ: 8.25
Гарсан улирал: 2007 хавар
Студи: Toei Animation
Хайранд гадаад төрх хамаатай юм болов уу? Бие бялдрын хувьд бусдаас өөр байх, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах, бусдыг ч бас байгаагаар чинь хайрлахыг зөвшөөрөх гэх мэт олон олон асуудлыг хөндөн харуулснаасаараа “Хөөрхөн комплекс” бусад романс анимуудаас ялгардаг билээ.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/319/

  • Гэрэлт цохын ой руу – Hotarubi no Mori e

MyAnimeList үнэлгээ: 8.64
Гарсан улирал: 2011 намар
Студи: Brain’s Base
Ойн сүнс Жин, Хотарү хэмээх охин хоёрын хоорондын нөхөрлөл, хайрын гүн рүү аялуулах энэхүү анимэ киног та бүхэн арай урт байсан ч болоосой хэмээн хүсэх болно. Нулимсаа арчихдаа бэлэн байгаарай.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/201/

  • Цэнхэр хаврын учрал – Ao Haru Ride

MyAnimeList үнэлгээ: 7.68
Гарсан улирал: 2014 зун
Студи: Production I.G
Хөөрхөн байсныхаа төлөө дунд сургуульдаа үзэн ядагдсаар ирсэн Фүтаба Ёошиока амьдралаа шинээр эхлэхийн хүслэн болсоор ахлах сургуульд ороод эршүүд төрх гарган жүжиглэж, цоо шинэ найзуудтай болно. Удалгүй Ёошиока дунд сургуульдаа дурласан хөвгүүнтэй дахин таарах боловч бүх зүйл өөрчлөгдсөн байлаа.

Аникодоос үзэх холбоос: https://anikod.mn/titles/9/

Бусад нийтлэл