Эсрэг туйлууд таталцдаг гэдгийг батлах 10 анимэ хосууд

1. Кёо Сома ба Торү Хонда – “Жимстэй сагс”

Кёо болон Торү хоёрын хувьд нэг нэгнийхээ ялгаатай зан аашаар нөгөөгөө хамгийн сайн нөхдөг гэж хэлж болохоор хос юм. Торүгийн хувьд өөрийгөө үл хайхран бусдад үргэлж санаа тавьж, өрөвч сэтгэлээр ханддаг нэгэн бол Кёогийн хувьд сэтгэлийн гүн шархаа уур хилэнгээр илэрхийлдэг зөрүүд нэгэн байдаг. Тэдний харилцаа ихэвчлэн Торү Кёогийн сэтгэл хөдлөлийг зөөлнөөр чиглүүлж байгаа харагддагаас гадна, Торүг өөрийгөө ч бас мартаж болохгүй гэдгийг Кёо сануулсаар байдаг. Ингэснээр тэд нэг нэгнийхээ сул талуудыг нөхөж, хоорондын харилцаа нь хүчтэй болдог байна.

2. Шизүкү Мизүтани ба Харү Ёошида – “Миний бяцхан мангас”

Шизүкү Мизүтани болон Харү Ёошида хоёрын хэтэрхий өөр зан чанар нь харилцаанд нь сөргөөр нөлөөлдөг. Шизүкүгийн хувьд хичээлдээ хамаг бүхнээ зориулдаг ба амжилт гаргахын төлөө бусадтай холбоогоо таслахад ч бэлэн нэгэн. Харин Харүгийн хувьд эсрэгээрээ байнга хамт байж Шизүкүгийн анхааралд байхыг хүсдэг ба өөрийг нь анхаарахгүй бол илт дургүйцдэг. Энэ ялгаатай талаас нь болж олон асуудал үүсдэг ч, нэг нэгнийхээ харилцан адилгүй хэрэгцээг ойлгон хүндэлснээр асуудлыг даван гардаг.

3. Такасү Рюүжи ба Тайга Айсака – “Торадора”

Тайга Айсака нь цүндэрэ төрлийн дүр бөгөөд хэн нэгэнд сайн гэдгээ ерөөсөө ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Харин Такасү Рюүжи бол сайхан сэтгэлтэй, ээждээ туслан гэрийн ажлаа сайн хийдэг хүү. Эхэндээ тэднийг холбох ганц зүйл нь ангийнхаа хүүхдэд сайн болсон явдал байсан бол удалгүй нэгэн нэгэндээ сэтгэлтэй болж эхэлдэг.

4. Харүхи Фүжиока ба Тамаки Сүо – “Оүран ахлах сургуулийн хост клуб”

Харүхи нь юмыг бодитоор хардаг ба ёжтой нэгэн бол Тамакигийн хувьд мөрөөдөмтгий, нухацтай нэгэн байдаг. Түүнээс гадна тэдний хоорондох бас нэгэн том ялгаа нь гэр бүлийн байдал байдаг. Харүхи хагалсан ваараа ч төлөх мөнгөгүй байхад Тамаки баян чинээлэг гэр бүлээс гаралтай хост клубын ерөнхийлөгч юм. Энэ олон ялгаатай чанараас шалтгаалан тэд нэг нэгэндээ дасах гэж уддаг ч, эцэст нь салшгүй бат холбоотой болсон байна.

5. Мэй Тачибана ба Яамато Күросава – “Хайртай гэж хэлээч”

Мэй Тачибана нь бүх харилцааг бүтэлгүйтэж дуусдаг гэдэгт итгэдэг хэт дотогшоогоо нэгэн. Харин Яамато бусадтай нээлттэй, сургуульдаа алдартай хөвгүүн. Тэдний өөр өөр харилцааны хэв маяг нь хоорондоо ойлголцож, дотносоход хэцүү болгодог ч цувралын турш нэгнээ гэсэн сэтгэл илүү хүчтэй болохыг харуулна.

6. Нарүто Үзүмаки ба Хината Хюүүга

Хината бага байхаасаа л өөрөөс нь тэс өөр буюу цовоо сэргэлэн, бусадтай чөлөөтэй ярьж чаддаг Нарүтод татагддаг. Гэвч Хинатагийн хувьд дуу цөөтэй, ичимхий тул Нарүто түүний өөрийг нь гэх сэтгэлийг анзаарах гэж уддаг. Улмаар Хината түүний төлөө амиа эрсдэлд оруулан хамгаалахад ойлгож эхэлдэг байна. Тиймээс ч хурдан сүй тавьж, хуримаа хийсэн байдаг.

7. Каори Мияазоно ба Коүсэй Арима – “4 сар дахь чиний худал”

Каори Мияазоно болон Коүсэй Арима хоёр яах аргагүй эрс тэс зан ааштай дүрүүд. Каори нь сэргэлэн цовоо, зовлонгоо тоглоом шоглоом хийн далдалдаг бол Коүсэй даруу төлөв, дотроо буй шархыг чимээгүйхэн нуухыг илүүд үздэг. Эхэндээ Каори Коүсэйг хүсэхгүй байсан ч хамаагүй буцаад хөгжим тоглуулахаар бага багаар хөтлөн гаргах боловч Каоригийн нууж байсан өвчин ил болох үед тэдний байдал эсрэгээрээ эргэдэг.

8. Аш Линкс ба Эйжи Окүмүра – “Банана фиш”

Аш линкс бол бэлгийн мөлжлөгөөс эхлээд улс төрийн хуйвалдаан гэх мэт олон муу муухай зүйлсийг үзэж, туулсан Нью Йорк хотын нэгэн бүлгэмийн толгойлогч. Харин Эйжи Окүмүра нь даруу төлөв амьдралтай Японы тулгууртай харайлтын тамирчин. Эсрэг тэсрэг амьдралтай учраас зан ааш нь ч өөр өөр байдаг нь тэднийг эсрэг туйлууд гэдгийг батлана.

9. Гокү ба Чичи – “Луут бөмбөлөг”

Гокү болон Чичигийн хувьд баримталдаг зарчим, зан ааш гээд бүх зүйлс нь өөр байдаг. Чичигийн хувьд хүүгийнхээ боловсролыг тэргүүнд тавьдаг, нухацтай бөгөөд түргэн ууртай гэрийн эзэгтэй. Харин Гокү зүгээр л хүүгээ хүчтэй болгож өрсөлдөгчдөө ялахыг эрмэлздэг хайнга нэгэн. Тэд эрс тэс үзэл баримтлалаа ярилцаж ойлголцохын оронд ихэвчлэн Чичи Гокү руу орилж эхэлдэг. Гэхдээ л эцэст нь нэг нэгэндээ хайртай тул хамт байсаар байдаг нь яах аргагүй эсрэг туйлууд таталцдаг гэдгийг харуулах шиг.

10. Хикарү Күсакабэ ба Рихито Сажоү – “Нэг ангийн 2”

Хамтлагын дуучин болон тэргүүний сурагч хоёр жинхэнэ хайрыг олж чадах уу? Тэд мэдээж эсрэг тэс зан араншинтай, асуудлыг даван туулах арга нь ч мөн адил өөр өөр байдаг боловч хоёул том болж, цаашид юу хийх тухайгаа толгой гашилган бодож буй өсвөр насныхан. Хоёул нэгнийхээ өөр талуудыг ойлгон, саад бэрхшээлүүдийг туулахыг оролдож буй нь уг түүхийн хамгийн сэтгэл татам зүйл нь юм.

Бусад нийтлэл