Анимэ-н талаарх сонирхолтой 11 баримт

Анимэ бол үнэхээр том ертөнц, ялангуяа Японд

Японы Гадаад Худалдааны Байгууллагын 2004 онд хийсэн судалгаагаар дэлхийн анимейшн энтертайнментийн 60%-ийг анимэ кино, цувралууд бүрдүүлдэг гэсэн тооцоо гарчээ. Японы 40 гаруй сургууль анимэ-н талаар бие даасан хичээл заадаг бөгөөд анимэ дуу оруулалтын 130 орчим сургууль байдаг гэнэ. Мөн энэ оронд ариун цэврийн цаас хэвлэхэд зарцуулдгаас илүү хэмжээний цаасыг манга хэвлэхэд зориулдаг аж.

Анимэ нь олон нийтийн боддог шиг “хүүхэлдэйн кино”-тай адил биш

Нарийн төвөгтэй үйл явдал, гүн гүнзгий дүрийн өсөлт, бууралт гээд хүүхэлдэйн киног бодоход хамаагүй дээд түвшний урлаг учир адилтгаж болохгүй юм.

Хамгийн удаан хугацаагаар гарч буй анимэ 7500 гаруй ангитай

“Сазаэ-сан” 7500 орчим ангитай ч нэг анги нь зургаан минутын л урттай аж. Харин “Манга Ниппон Мүкашибанаши” тус бүр нь 25 минут үргэлжлэх 1400 орчим ангитай.

22 өөр дуу оруулагчтай анимэ дүр байдаг

“Энэ зомби гэж үү?” анимэ-ний Эвкливүүд Хэллсит хэмээх дүрд 22 ангийн турш 22 өөр жүжигчин дуу оруулжээ. Уг дүр нь ихэвчлэн дуугүй байдаг ч гол дүр нь түүний хэлж буй үгсийг дотроо төсөөлдөг тул тэр бүрт өөр хоолойгоор ярьдаг байна.

Тус анимэ-г үзэх бол: Anikod.mn

Хэрэв та Японд санамсаргүй манга олбол гайхах хэрэггүй

Японд манга бүлгээ уншиж дуусгачхаад дараагийн хүн уншиг хэмээн хаа хамаагүй орхиж явах нь элбэг үзэгдэл гэнэ.

“Сансрын ахан дүүс” хэмээх анимэ-д жинхэнээсээ сансраас дуу оруулжээ

Тус анимэ-ний 31-р ангид сансрын нисгэгч Акихико Хошидэ зочноор уригдан дуу оруулсан бөгөөд өөрийн дуугаа сансарт бичин анимэ бүтээгчдэд илгээжээ.

“Сүнсээр туугдагсад” нь Оскарын шагналд анх удаа нэр дэвшсэн төдийгүй шагнал хүртсэн анимэ кино

Хамгийн шилдэг анимейшн кино хэмээх Оскарын шагналыг Дисней, Пиксарын олон ч бүтээл авч байсан боловч, 2003 онд 75 дахь удаагийн Оскарт алдарт “Сүнсээр туугдагсад” бүтээл шалгарчээ. Харин Иракын дайныг хувийн зүгээс эсэргүүцэж байсан тул найруулагч Хаяао Мияазаки гуай гардаж аваагүй юм.

Тус анимэ-г үзэх: Anikod.mn

“Акира”-г бүтээхийн тулд 50 шинэ өнгө зохиож байжээ

Бас нэгэн алдарт бүтээл болох Акира зөвхөн ашиг орлого дагуулсангүй, кино технологийн салбарт ч үсрэлт хийсэн аж. Кино 2212 зураг авалт ба 160’000 энгийн зургаас бүрдсэн нь тухайн үеийн энгийн анимэ киноноос даруй 3 дахин их тоо байв. Мөн үйл явдлын ихэнх нь ажиллагаа их шаарддагийн улмаас анимэ бүтээгчдийн зайлсхийдэг шөнийн цагт өрнөсөн бөгөөд нийтдээ 327 өнгөнөөс бүтсэний 50 нь цоо шинэ, урьд нь ашиглагдаагүй өнгө байсан гэнэ.

Тус анимэ-г үзэх: Anikod.mn

• “Үхлийн тэмдэглэл”-ийг Хятадад гаргахыг хориглосон

Олон нийтэд гаргахад зохисгүйн улмаас гэсэн шалтгаанаар Хятад улс анимэ цувралуудыг хориглодгоороо алдартай. Тухайлбал маш алдартай цувралууд болох “Үхлийн тэмдэглэл”, “Үхлийн ахлах сургууль”, “Довтолгооны үлэмж биетэн”, “Сайко-Пасс” зэргийг “бан”-джээ.

“Блийч” анимэ-г бүтээгч нь зүгээр ч нэг ийм нэр өгөөгүй аж

Уг анимэ-г бүтээгч Кубо-д ийнхүү нэрлэх хоёр шалтгаан байсан гэнэ. Эхнийх нь, бид хувцсаа буртаг, толбоноос нь арилгахаар “блийч”-ээр угаадаг шиг үхлийн бурхан хүний сүнсийг “блийч”-ддэг. Мөн Нирвана хамтлагийн ийм нэрт цомогт Кубо их дуртай юм байна.

• “Код Гийсс”-ийн бүхий л дүр пиццанд дуртай байдаг  нь учиртай

“Код Гийсс”-ийг Пицца Хат санхүүжүүлсэн бөгөөд нүсэр сурталчилгааны ажил өрнүүлж байжээ. Иймээс тэд анимэ-р дамжуулж өөрсдийгөө сурталчилсан хэрэг.  

Бусад нийтлэл