2021 оны өвөл гарах шинэ Исэкаи анимэ

Анимэ сонирхогчдын дунд маш алдартай төрөл болох Исэкаи анимэн төрлөөр ахин нэгэн анимэ гарахаар болжээ. “Тэгэхээр би аалз байх нь, тэгээд юу гэж?” гэх анимэ-ний зохиол нь анх 2015 оны 5-р сард бичигдэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш маш хурдацтай борлуулагдсаар, 13-дах цувралаа тэр оныхоо 6-р сарын 10-ны өдөр гаргажээ. Энэхүү зохиолоор 2015 оны 12-р сард манга гарч хэвлэгдэх болжээ.

Үйл явдал:

Өөр нэгэн ертөнцөд баатрууд болон Чөтгөрийн хааны тэмцэл үргэлжилсээр. Тэдний хүчтэй шидийн мөргөлдөөн нь өөр ертөнцөд хүрч, нэгэн сургуулийн ангийг дэлбэлэх болно.

Уг ослын улмаас нас барсан сурагчид шидийн ертөнцөд ахин төрөх болно. Ангийнхаа хамгийн нэр хүнд муутай охин аалз болон төрөх бөгөөд, тэрээр өөрийн нөхцөл байдалдаа түргэн зохицон амьд үлдэхээр хичээнэ.

Анимэн дүрүүдэд Танака Аими (Үмарү Дома, Саики Күсүо), Нао Тоүяама (Нагиса Шиота, Лалэна Лэлэи Ла), Аои Юүки (Хиназүки Каёо, Цүюү Асүи) дуу оруулах юм байна.

Энэхүү анимэ нь 2021 оны 1-р сарын 8-аас гарч эхэлнэ.

Трэйлэр үзэх – Youtube

Бусад нийтлэл